Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчийн зөвлөгөөг танд хүргэж байна

Who Lives in Wall Street
2 min readApr 28, 2021

--

1. LIVE BELOW YOUR MEANS / Эхлээд хадгал, үлдсэнийг нь зарцуул!

Цэвэр хөрөнгө нь 77 тэрбум ам.доллараар үнэлэгддэг дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг тэрээр 1958 онд 31,500 доллараар авсан байртайгаа яг ижилхэн байранд амьдардаг гэвэл та итгэх үү. Хөндлөнгөөс хархад дэндүү арвич, хямгач бүр нарийн гэлтэй. Гэвч үүнийгээ Уоррен Баффет тайлбарлахдаа “Би элдэв янзын машин сонирхдоггүй, хүмүүст атаач сэтгэл үүсгэх нь миний зорилго биш. Хаана ямар зардлаар амьдарч байгаадаа бүү санаа зов. Миний хувьд зардлаа танаснаар илүү их хөрөнгө оруулах боломж бий болдог” гэжээ.

2. SKIP MEETINGS AND OTHER UNNECESSARY TIME WASTERS / Цагийн гарз шүү дээ

Уоррен Баффет шаардлагагүй гэж бодсон уулзалтуудад зүгээр л өөрийн гарын үсэгтэй захидал илгээчдэг аж. Энэ нь ажилдаа төвлөрөх цаашлаад ажилтнуудтайгаа илүү ойр байж, тэднийг урам зоригтой ажлаа хийх боломжийг нэмэгдүүлдэг. Гэвч түүний хамтрагч нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Чи Уоррен Баффетын хуваарийг харсан ч болоосой. 2 дахь өдөр үсээ засуулах, өөр юу ч тэмдэглээгүй шүү, магадгүй тэр үсээ засуулж байхдаа их зүйл бодож, хамаг санаагаа олдог байх” хэмээн хэлсэн байдаг.

3. PRACTICE YOUR COMMUNICATION SKILLS / Ямар ч хүнтэй ярилцаж, мэдэрч сур

Тэрээр багадаа олны өмнө гарахаас үхтлээ айдаг байсан боловч амжилтанд хүрэхийн тулд надад хамгийн чухал зүйл энэ болохыг мэддэг байв. Тиймээс дасгал сургуулалтын үр дүнд айдсаа ялан дийлж, өнөөдрийн амжилттай бизнесмен, уран илтгэгч болж чаджээ. Тэрээр залуу манлайлагч нарт амжилтанд хүрэхийн гол түлхүүр бол харилцааны торгон мэдрэмж хэмээн захидаг.

4. RESEARCH BEFORE YOU INVEST / Мэдрэмж ба судалгаа

Уоррен Баффет аливаа компанид хөрөнгө оруулахаасаа өмнө тухайн бизнес, тухайн компанийг өөрийн болгон ойлгох хүртлээ судалгаа хийдэг. Түүний алдартай хэрнээ энгийн 4 зарчмыг танилцуулая.
- Урт хугацаанд эдийн засгийн таатай нөхцөл бүрдэх
- Туршлагатай, шударга удирдлага
- Хувьцааны худалдан авах үнэ нь тохиромжтой байх
- Засаглал нээлттэй, ил тод байх

5. RESIST TRENDS / Голын урсгалыг дагавал загаснууд бүгд нэг л газар очно.

Apple Snapchat эсвэл Twitter эдгээр нь бүгд өсөх трэндтэй хувьцаанууд юм. Харин Уоррен Баффет иймэрхүү хувьцаанд хөрөнгө оруулахаас зайлсхийдэг бөгөөд амжилттай өсөх нь тодорхой, тэр нь өөрийнх нь судалгаагаар батлагдчихсан хувьцаандаа шууд л хөрөнгө оруулчихдаг.

6. HAVE FUN / Би өчигдөрхөн л 11 настай байсан юм шиг санагдаж байна

Уоррен Баффет хүмүүсийг яагаад хийх дургүй зүйлээ барьж аваад, дургүй ажилдаа ороод, өглөө бүр дурамжхан ажилдаа явдгийг ойлгодоггүй. Амьдрал дэндүү богинохон учраас бид дуртай зүйлээ л хийх хэрэгтэй шүү дээ. Би ажилдаа дуртай, би хөрөнгө оруулах тэрэндээ цаг зарж судалгаа хийх дуртай. Хэрвээ би өнөөдрийнх шигээ хөрөнгө мөнгөтэй ч хийж байгаа зүйлдээ дургүй байсан бол хэзээ ч аз жаргал, баяр баяслыг мэдрэхгүй байсан. Дуртай зүйлээ хийхгүй байх нь бидний амьдралын хамгийн ядуу хэв маяг.

Эх сурвалж: Business insider

--

--

Who Lives in Wall Street
Who Lives in Wall Street

Written by Who Lives in Wall Street

0 Followers

‘Санхүүгийн мэдлэгээ тэл’ Бид санхүүгийн зах зээлийн мэдээллийг цаг тухайд нь хүргэж шийдвэр гаргахад тань туслах болно.

No responses yet